Монголын уулчдын үндэсний холбооны “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨР” арга хэмжээ

Монголын уулчдын үндэсний холбооний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг зурах “Хамтын ажиллагааны өдөр” арга хэмжээ 2016 оны 10 сарын 12-ний Лхагва гаригт Гадаад хэргийн яамны Мутарын түшээ танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хамтын ажиллагааны өдөр

Монголын уулчдын үндэсний холбооний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг зурах “Хамтын ажиллагааны өдөр” арга хэмжээ 2016 оны 10 сарын 12-ний Лхагва гаригт Гадаад хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулагдана.

2016 ОНЫ СПОРТ АВИРАЛТЫН ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, Тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхбат болон спорт авиралтын тамирчид БНХАУ-ын Шанхай хотноо 2016 оны 10 сарын 12-16 өдрүүдэд анх удаа зохион байгуулагдаж буй Спорт авиралтын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчидаа хүлээн авч уулзаж амжилт хүслээ.

Аврагчид Хөх сэрхийн оргилд гарчээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/216 тоот тушаалаар Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, аврагчдыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй болох зорилгоор тус дадлага сургуулийг Баруун бүсийн Онцгой байдлын газруудын албан хаагчдын дунд “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг  2016 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний...
Read More

Уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн Олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2016 оны 05 сарын 21-22 өдрүүдэд хурд, техник, боулдеринг төрлүүдээр амжилттай болж өнгөрлөө.

БНХАУ-ын Наньжин хотод зохион байгуулагдсан Спорт авиралтын Дэлхийн цомын тэмцээнд оролцсон ТЭМДЭГЛЭЛ

ОЛОН УЛСЫН СПОРТ АВИРАЛТЫН ХОЛБОО (IFSC) 2016 онд дэлхий даяар 16 удаагийн Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулж байгаагаас 2016 оны 5-р сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотод зохион байгуулагдсан Спорт авиралтын Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсаас 2 тамирчин оролцоод ирлээ.

Уулын спортын олимпийн аварга төрүүлэх хүсэлтэй бүсгүй

“Алтай таван Богдын Хүйтний оргилд хийсэн авиралт амьдралын минь хамгийн хүнд даваа байсан. Зарим сэтгүүлээс гаргасан  статистикаар дэлхийн хамгийн хүнд арван оргилд багтдаг хайрхан л даа. Авиралт хийх үедээ бүр буцъя гэж хэлж үзсэн. Амьдралдаа тэгтлээ шантарч байснаа санадаггүй юм. Гэтэл оргилд гарсан чинь хэцүү бүхнээ мартчихсан. Уул их шидтэй юм билээ. Оргилд гарангуутаа өөрийн...
Read More

Уулын аялалыг хөгжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлье

Жуулчин Майкл Монгол улсын хамгийн өндөр оргил болох Алтай таван богдын Хүйтний оргилд авираад буцаж байгаа аж. Тухайн улсын аль нэг өндөр оргилд авирангаа жуулчилдаг хүмүүсийг уулчин жуулчин гэнэ. Монголыг зорихоос өмнө энэ аяллын талаарх мэдээллийг нэгэн жуулчны төвийн цахим хуудаснаас олжээ. Хэдий тухайн жуулчны төв олон жилийн түүхтэй, туршлагатай боловч уулын аяллын мэргэшсэн хөтөчгүй...
Read More

Мэндчилгээ

Балба улсын 9 шерпа Эверест уулын Хиллари степээс оргил хүрэх замд энэ улирлын анхны олсыг амжилттай тавьж дуусгасантай холбогдуулан Балба улсын уулчдын холбооны Ерөнхийлөгч болон удирдлагуудад Монголын уулчдын үндэсний холбоог төлөөлөн Олон улсын уулчдын холбоо UIAA-ний залуучуудын зөвлөлийн ажиглагч гишүүн О.Батсайхан баяр хүргэж Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш авиралт хийж байгааг мэдээллэсэн юм.

Аялагчдад зориулсан эмнэлгийн анхны тусламжийн бүрдэл

Аялагчдад зориулсан эмнэлгийн анхны тусламжийн бүрдлийг санал болгож байна. Аялагч аялж явах хугацаандаа өвчлөх, гэмтэж, бэртэх үед эмнэлгийн байгууллагад очих хүртэл халдвараас сэргийлэх, өвчнийг даамжруулахгүй байх зорилгоор анхны тусламж үзүүлэхэд хэрэглэх зориулалттай юм.