БИДНИЙ ТУХАЙ

“Монголын Уулчдын Үндэсний Холбоо” нь “Дэлхийн Уулын Холбоо” (UIAA)-ны жинхэнэ гишүүнээр, “Дэлхийн Спорт Авиралтын Холбоо” (UASC)-ын дэд гишүүнээр 2009 онд элссэн бөгөөд тус холбоодоос зохион байгуулж байгаа авиралт, тэмцээнүүдэд тогтмол оролцож ирлээ.

Дэлхийн мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах тэмцээнд 2009 оноос хойш оролцож 2015 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин дасгалжуулагчийн хамтаар бүтэн багаар оролцсон юм.

Мөн “Сочи 2014” өвлийн олимпийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон мөсөн хананд авирах үзүүлбэрт Спортын мастер Д.Анхболд улсаа төлөөлөн оролцов.

Спорт авиралтын Дэлхийн болон Цомын Аварга Шалгаруулах тэмцээнүүдэд 2005 оноос эхлэн манай тамирчид тогтмол оролцож байна. Спорт авиралтын төрлөөр Ази тивийн АШТ-нд 2006 онд тамирчин Б.Батсүх шагналт 6-р байранд шалгарч байсан нь манай улсын тамирчдаас тухайн төрлөөр үзүүлсэн дээд амжилт юм.

“Монголын Уулчдын Үндэсний Холбоо” байгуулагдсанаас хойш 60 жилийн түүхэнд уулын спортоор гавьяат тамирчин 5, ОУХМ 54, Спортын мастер 156 (спорт авиралтын мастерууд) төрөн гарсан байна.