Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

Монголын уулчдын үндэсний холбооны “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨР” арга хэмжээ

Монголын уулчдын үндэсний холбооний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг зурах “Хамтын ажиллагааны өдөр” арга хэмжээ 2016 оны 10 сарын 12-ний Лхагва гаригт Гадаад хэргийн яамны Мутарын түшээ танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллаанд Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд Ерөнхийлөгч Хошууч Генерал Я.Чойжамц, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхбат болон Монгол улсын боловсролын их сургуулийн Захирал, Доктор Д.Мөнхжаргал, Монгол улсын боловсролын их сургуулийн Урлаг, Биеийн тамирын дээд сургуулийн Захирал А.Энхмаа, Монос Хүнс ХХК-ний Борлуулалт, Маркетингийн албаны дарга Н.Түмэннаст, Аствишн ХХК-ний Захирал О.Энхмөнх нар оролцлоо.

img_7013

Монголын уулчдын үндэсний холбооны “Хамтын ажиллагааны өдөр” арга хэмжээ дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ, МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

Уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг хөхүүлэн дэмжих сургалтын системтэй болгох замаар мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, дасгалжуулагчдыг бэлтгэх, багш дасгалжуулагчдын олон улсын тэмцээний дүрэм, зохион байгуулалт, бүтцийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, тамирчдыг олноор төрүүлэх, олимпын медальтан бэлтгэх, дасгалжуулах ба үүний тулд шаардлагатай сургалт, бэлтгэлийн баазыг сайжруулах, шинээр бий болгох чиглэлээр Сургууль, Холбоо хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-ded-yerunhiilugch-b-zoljargal-mongol-ulsiin-bolovsroliin-ih-surguuliin-urlag-biyiin-tamiriin-deed-surguuliin-zahiral-a-enkhmaa-1

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-ded-yerunhiilugch-b-zoljargal-mongol-ulsiin-bolovsroliin-ih-surguuliin-urlag-biyiin-tamiriin-deed-surguuliin-zahiral-a-enkhmaa-3

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-yerunhiilugch-b-tulga-mongol-ulsiin-bolovsroliin-ih-surguuliin-zahiral-doctor-d-munkhjargal-1

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-yerunhiilugch-b-tulga-mongol-ulsiin-bolovsroliin-ih-surguuliin-zahiral-doctor-d-munkhjargal-2

МОНОС ХҮНС ХХК, МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

Санамж бичгийн зорилго нь уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг хөхүүлэн дэмжих хүрээнд Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүрээнд Холбооны дэмжигч байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх асуудлаар Компани, Холбоо хамтран ажиллах, харилцан дэмжих замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-yerunhii-nariin-bichgiin-darga-b-sukhbat-monos-khuns-companii-borluulalt-marketingiin-albanii-darga-n-tumennast-2

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-yerunhiilugch-b-tulga-monos-khuns-companii-borluulalt-marketingiin-albanii-darga-n-tumennast-1

АСТВИШН ХХК, МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

Аствишн компани холбооны үйл ажиллагаг ивээн тэтгэж 45,000,000.00 /Дөчин таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Уулын спортын удирдлагын систем”-ийн хөгжүүлэлт хийж гүйцэтгэх, холбооны эзэмшилд шилжүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа, хамтын ажиллагааг зохицуулахад оршино.

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-udirdah-zuvluliin-gishuun-khoshuuch-general-ya-choijamts-astvision-companii-zahiral-o-enkhmunkh-1

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-udirdah-zuvluliin-gishuun-khoshuuch-general-ya-choijamts-astvision-companii-zahiral-o-enkhmunkh-2

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-udirdah-zuvluliin-gishuun-khoshuuch-general-ya-choijamts-astvision-companii-zahiral-o-enkhmunkh-3

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-yerunhiilugch-b-tulga-astvision-companii-zahiral-o-enkhmunkh-1

mongoliin-uulchdiin-undesnii-holboonii-yerunhiilugch-b-tulga-astvision-companii-zahiral-o-enkhmunkh-2

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Leave a Reply