Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

Хамтын ажиллагааны өдөр

Монголын уулчдын үндэсний холбооний үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг зурах “Хамтын ажиллагааны өдөр” арга хэмжээ 2016 оны 10 сарын 12-ний Лхагва гаригт Гадаад хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулагдана.

14697181_1575981855761617_1112340494_o

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ, МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

Уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг хөхүүлэн дэмжих сургалтын системтэй болгох замаар мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, дасгалжуулагчдыг бэлтгэх, багш дасгалжуулагчдын олон улсын тэмцээний дүрэм, зохион байгуулалт, бүтцийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, тамирчдыг олноор төрүүлэх, олимпын медальтан бэлтгэх, дасгалжуулах ба үүний тулд шаардлагатай сургалт, бэлтгэлийн баазыг сайжруулах, шинээр бий болгох чиглэлээр Сургууль, Холбоо хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

14689128_1575981845761618_1129915008_o

МОНОС ХҮНС ХХК, МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

Санамж бичгийн зорилго нь уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг хөхүүлэн дэмжих хүрээнд Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүрээнд Холбооны дэмжигч байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх асуудлаар Компани, Холбоо хамтран ажиллах, харилцан дэмжих замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

14646574_1575981852428284_133600517_o

АСТВИШН ХХК, МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

Аствишн компани холбооны үйл ажиллагаг ивээн тэтгэж 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Уулын спортын удирдлагын систем”-ийн хөгжүүлэлт хийж гүйцэтгэх, холбооны эзэмшилд шилжүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа, хамтын ажиллагааг зохицуулахад оршино.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Leave a Reply