Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

Дуган хад 2016 уртын алхалт

Уулын спорт сонирхогч, аялагч, алхагч та бүхнийг 2016 оны 04 сарын 23-ны өдөр Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Дуган Хад ХХК хамтран зохион байгуулж буй “Дуган хад 2016” уртын алхалтанд урьж байна.

Дуган Хад ХХК 2014 оноос “Дуган хад 2016” уртын алхалтын маршрутаар уртын алхалт тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд 2016 оноос эхлэн нээлттэй үйл ажиллагаа болгон ижил сонирхолтой холбоод, клубуудыг оролцох боломжыг нээж өгөөд байна.

Уртын алхалт нь Төв аймгийн Баянчандмань сумаас эхлэн тал хээр, уулын замаар нийт 45 км үргэлжилж Борнуур сумын нутагт байрших Дуган хад амралтанд хүрсэнээр барианд орно.
 
Та бүхнийг “Дуган хад 2016” уртын алхалтанд нэгдэж Шинэ зам, шинэ найз нөхөдтэйгээ урт замыг хамт туулж амралтын өдрөө сонирхолтой, үр бүтээлтэй, цэвэр агаарт өнгөрүүлэх аялалд нэгдэхийг урьж байна.
 
Хөтөлбөр:
 
2016 оны 04 сарын 23-ний өдөр
07:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зүүн талын талбай дээр цуглана
07:00-07:30 цагт Клуб тус бүр хувиарлагдсан автобусанд бүртгэлээ хийнэ
07:30 цагт Баянчандмань сумруу хөдлөнө /14:00 цагт идэх үдийн хоол хүртэлх хоол хүнсийг алхагчид өөрсдөө бэлтгэж явах/
09:00 цагт алхалт эхлэх талбайд бууна /Баянчандмань сум/
*клуб бүр өөрсдийн туг дор жагсаж алхалт эхлэнэ
14:00 цагт алхалтын 23 километр дэх зайд хээрийн үдийн халуун хоол идэж, түр амралт хийнэ
14:30 цагт алхалт үргэлжилнэ
17:30 цагт Алхалтын 35 километр дэх зайд хээрийн цайны завсарлага, түр амралт
16:00 цагт алхалт үргэлжилнэ
21:00 цагт багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ барианд орсон байна
21:10 цагт Оройн хоолоо идэж, Дуган хад амралтын газарт байрлана
22:30 цагт Монголын Уулчдын Үндэсний Холбооны үйл ажиллагааний мэдээлэл
23:00 цагт Чөлөөт арга хэмжээ
00:30 амралтын цаг
 
2016 оны 04 сарын 24-ний өдөр
08:00 цагт өглөөний дасгал
09:00 цагт өглөөний цай
10:00-12:00 цагт ханан хадны чөлөөт авиралтыг ОУХМастер Г. Жангар удирдан явуулна
12:00 цагт автобус Улаанбаатар хотруу хөдлөнө
14:00 Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зүүн талын талбай дээр ирснээр үйл ажиллагаа дуусна.
 
ТӨЛБӨР: 45,000₮ төлбөртэй бөгөөд
Үүнд: Автобус, 3 удаагийн иж бүрдэл хоол, 1 удаагийн цайны завсарлага, амрах байр орсон бөгөөд тус үнэ нь Дуган Хад амралтын газрын үндсэн үнээс 40% хямдруулсан үнэ болно.
 
БҮРТГЭЛ: 2016 оны 04 сарын 20-ны 17:00 цаг хүртэл бүртгэл явагдах бөгөөд Холбоод, Клубууд уртын алхалтанд оролцогчдын нэрсийг dugankhadtravel@yahoo.com и-мэйл хаягаар ирүүлж, төлбөрийг шилжүүлснээр бүртгэл баталгаажина. Уртын алхалтанд оролцох сонирхолтой хувь хүмүүс холбоо барих утсаар холбогдоно уу. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш нэмж бүртгэл явуулахгүй болохыг анхааруулахаас гадна бүртгэлд ороогүй, өөрийн авто машинаар амралтын газарт очсон хүмүүст хямдрал үйлчлэхгүй болно.
 
Алхагч та хаврын эрс тэс цаг агаарт тохирсон хувцас, хөлд эвтэй гутал, солих оймс /уулын гол гаталдаг, хэсэг зам нь шавар шавхайтай/ жижиг савтай хувийн уух зүйлээ бэлтгэж явна уу.
 
ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ
Холбоо барих утас: 99011815, 99031815

Leave a Reply