Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГАН

Монголын үе үеийн уулчид, уулын спортын багш дасгалжуулагчид, тамирчид болон дэмжигчид, сонирхогчид та бүхэнд Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөл, Чуулган зохион байгуулах ажлын хэсгийн нэрийн өмнөөс мэндчилж байна.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь 60 жилийн түүхтэй Монголын ууган спортын холбоо юм. Холбоо өнгөрсөн хугацаанд дотоод, гадаад тэмцээнд баг тамирчдаа бэлтгэх, зохион байгуулах, оролцох, олон улсын уулын спортын холбоодуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийж ирлээ.

Өнөөдөр бидний өмнө Холбооны үйл ажиллагаа, менежментийг сайжруулах, өндөр уулын авиралт болон алхалт, тэмцээнт төрлүүдийг хөгжүүлэх, түүнчлэн аюулгүй байдал, сургалт, эрүүл мэнд, аврах ажиллагаа, эрсдлийн удирдлагын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тэргүүн шаардлагууд тулгараад байна. Цаашид Монголын Уулчдын Үндэсний Холбоо дэлхийн уулын спортын хөгжилд өндөр хувь нэмэр оруулагч үндэсний холбоо байх, эх дэлхийн эв нэгдлийн бэлэгдэл болсон олимпын наадамд уулын спортын төрлүүдийг оруулахад хувь нэмрээ оруулах, уулын спортыг хөгжүүлэх замаар Монгол улсыг тив дэлхийд сурталчилан ажиллах томоохон сорилтуудын өмнө ирээд байна.

Холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны 11-р сарын 06, 2016 оны 01-р сарын 10-ны өдрүүдийн ээлжит бус хурлуудаар Монголын Уулчдын Үндэсний Холбооны ээлжит бүх гишүүдийн Чуулганыг 2016 оны 01-р сарын 23-ны Бямба гаригт 12:00 цагаас Төрийн Тусгай Хамгаалалттай Газрын “Их Тэнгэр” цогцолборт зохион байгуулагдахаар товлогдсоныг мэдэгдэж байна.

Чуулганаар Холбооны 2008-2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, Хяналтын зөвлөлийн мэдээлэлтэй танилцах, Холбооны дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэж батлах, Холбооны 2016-2020 оны Стратеги төлөвлөгөөний төсөлтэй танилцах ба Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно.

Иймд Монголын уулын спортыг хөгжүүлэх чин хүсэлтэй, нийгэмд нэр хүндтэй, удирдан зохион байгуулах дадлага туршлагатай хүмүүсийг дараах сонгуульт албан тушаалуудад нэр дэвшихийг урьж байна. Үүнд:

  1. Ерөнхийлөгч – 1
  2. Удирдах зөвлөлийн гишүүн – 10
  3. Хяналтын зөвлөлийн гишүүн – 3

Чуулганы төлөөлөгчидөөр ахмад уулчид, Монголын уулын спортын холбоод, клубууд, алхалт ба аялагчдын клубуудын төлөөллийг идэвхтэй оролцохыг урьж байна. Төлөөлөгч нарт тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын тухай мэдээллийг “Чуулган зохион байгуулах түр журам”-аас харна уу.

Чуулганы үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулсан “Чуулган зохион байгуулах түр журам” болон нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалуудыг дараах холбоосуудаас татаж авна уу.

  1. Чуулган зохион байгуулах түр журам
  2. Чуулганы төлөөлөгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт
  3. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт
  4. Нэр дэвшигчийн АНКЕТ

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Монголын Уулчдын Үндэсний Холбооны
Удирдах Зөвлөлийн 2016 оны 1-р сарын 10-ны
өдрийн Удирдах Зөвлөлийн хурлын … тоот
тогтоолын хавсралт

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ЧУУЛГАН
ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • Энэхүү журмын зорилго нь Монголын Уулчдын Үндэсний Холбоо /цаашид “Холбоо” гэх/ ны дүрэм ба Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу Холбооны ээлжит Чуулган /цаашид “Чуулган” гэх/-ыг зохион байгуулах, чуулганд оролцогч, нэр дэвшигчдийн эрх хэмжээг тодорхойлох, сонгууль, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  • Чуулганаар Холбооны дүрмийн 4.3.-т заасан асуудлуудыг хэлэлцэж батална.
  • Чуулганыг Монголын Уулчдын Үндэсний Холбооны 2015 оны 11-р сарын 6-ны өдрийн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн 2016 оны 1-р сарын 23-ны БЯМБА гаригийн 11:00 цагт зохион байгуулна.
  • Чуулганыг Төрийн Тусгай Хамгаалалттай Газрын “Их Тэнгэр” цогцолборт зохион байгуулна.

ХОЁР. ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

  • Чуулганд уулын спортын салбарт тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа холбоо, клубын төлөөлөгчид болон Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид, Экспертийн багийн гишүүд, чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж буй ажлын хэсэгийн гишүүд оролцоно.
  • Чуулганд оролцогчдын нийт тоо 100-аас хэтрэхгүй байна.
  • Чуулганд дор дурдсан төлөөлөгчид саналын эрхтэйгээр оролцоно. Үүнд:
    • Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ахмадын зөвлөлөөс 8 төлөөлөгч;
    • Уулын спортын аль нэг төрлийг (өндөр уулын авиралт, спорт авиралт, хаданд авиралт, мөсөнд авиралт, уулын хөтөч, скайраннинг) хөгжүүлэх, олон нийтэд түгээн сурталчилах, тамирчин бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбоо тус бүрээс 5 төлөөлөгч;
    • Уулын спортын аль нэг төрлийг (өндөр уулын авиралт, спорт авиралт, хаданд авиралт, мөсөнд авиралт, уулын хөтөч, скайраннинг) хөгжүүлэх, олон нийтэд түгээн сурталчилах, тамирчин бэлтгэх чиглэлээр болон алхалт, аялал зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг Клуб тус бүрээс 2 төлөөлөгч;
    • Нэр дэвшигчид;
  • Чуулганд дараах оролцогчид саналын эрхгүй оролцоно.
    • Экспертийн багийн гишүүд;
    • Чуулган зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд;
  • Энэхүү журмын 2.3.3. болон 2.3.4.-т заасан Холбоо, Клубт дараах шаардлагыг тавина.
    • Чуулган болох өдрөөс 6-аас доошгүй сарын өмнө үүсгэн байгуулагдан Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байна;
    • Өөрийн үндсэн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх;
  • Энэхүү журмын 2.3.3. болон 2.3.4.-т заасан Холбоо, Клубээс саналын эрхтэй оролцох төлөөлөгчид дараах шаардлагыг тавина.
  • Тухайн холбоо, клубын удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа, эсхүл Холбоо, Клубын удирдлага;
  • Тухайн холбоо, клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх;
  • Энэхүү журмын 2.3.3. болон 2.3.4.-т заасан Холбоо, Клуб нь саналын эрхийг баталгаажуулах Мандатыг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 01-р сарын 20-ны 18:00 цагийн дотор info@mnmf.org.mn цахим хаягт ирүүлнэ.
  • Холбоо, Клубын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Чуулганд оролцох төлөөлөгчийг томилсон Удирдах зөвлөлийн хурлын тогтоол;
  • Цээж зураг.

ГУРАВ. НЭР ДЭВШИГЧ

  • Холбооны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлд нэр дэвшигчид нь энэхүү журмын 2.7.-д заасан хугацаанд урьдчилан материал ирүүлсэн байх ба Чуулганы үеэр танхимаас нэр дэвшүүлэхгүй.
  • Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь Холбооны үйл ажиллагаанд цаашид тасралтгүй, идэвхтэй оролцохоо баталгаажуулж тодорхой хэмжээний санхүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
  • Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан байна.
  • Дээд боловсролтой;
  • Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай;
  • Гадаад хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй;
  • Энэхүү журмын 3.2.-т тусгасан заалтыг хүлээн зөвшөөрсөн байх;
  • Уулын спортыг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байх.
  • Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан байна.
  • Дээд боловсролтой;
  • Урьд өмнө ТББ-ын сонгуульт ажил хийж байсан туршлагатай;
  • Нэр дэвшигчид дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 1-р сарын 18-ны 18.00 цагаас өмнө info@mnmf.org.mn цахим хаягаар ирүүлнэ.
  • Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд:
    1. Энэхүү журмын Хавсралт №1-т заасан АНКЕТ;
    2. Дээд боловсролын дипломын хуулбар;
    3. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа болон байсаныг нотлох албан газрын тодорхойлолт;
    4. Гадаад хэлний мэдлэгийг баталгаажуулсан сертификат, эсхүл гадаадад сургууль төгссөн дипломын хуулбар;
    5. Сонгуульт ажлын хугацаанд хэрэгжүүлэх ажлын мөрийн хөтөлбөр
  • Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн хувьд:
    1. Энэхүү журмын Хавсралт №1-т заасан АНКЕТ;
    2. Дээд боловсролын дипломын хуулбар;
    3. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа болон байсаныг нотлох албан газрын тодорхойлолт;
    4. Гадаад хэлний мэдлэгийг баталгаажуулсан сертификат, эсхүл гадаадад сургууль төгссөн дипломын хуулбар;
  • Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн хувьд:
    1. Энэхүү журмын Хавсралт №1-т заасан АНКЕТ;
    2. Дээд боловсролын дипломын хуулбар;
    3. ТББ-д ажиллаж байгаа болон байсаныг нотлох албан газрын тодорхойлолт;

ДӨРӨВ. СОНГУУЛЬ

  • Нэр дэвшигчид нэр дэвших хүсэлт өгсөн дарааллын дагуу 2 хүртэлх минутын хугацаанд танилцуулга хийнэ.
  • Нэр дэвшигчдийн тоо нь дүрмээр баталсан сонгогдох албан тушаалын тоотой тэнцүү бол Чуулганы саналын эрхтэй оролцогчид илээр санал хурааж батламжилна.
  • Нэр дэвшигчдийн тоо нь дүрмээр баталсан сонгогдох албан тушаалын тооноос илүү бол нууцаар санал хурааж сонгоно.
  • Нэр дэвшигчдийн тоо нь дүрмээр баталсан сонгогдох албан тушаалын тооноос бага бол нэр дэвшигчдийг илээр санал хураан батламжилж үлдсэн орон тоонд энэхүү журмын 3.4.-т заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг Ерөнхийлөгч санал болгосноор Удирдах зөвлөлийн олонхийн саналаар томилно.
  • Сонгуулын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг чуулганы дэгийн журмаар зохицуулна.

ТАВ. ТӨСӨВ БА САНХҮҮЖИЛТ

  • Чуулган зохион байгуулах зардлыг энэхүү журмын Хавсралт №2-оор батална.
  • Хавсралт №2-т баталсан зардлыг Чуулган зохион байгуулах ажлын хэсэг Холбооны 2016 онд төвлөрөх төсөвөөс бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАРГСААЛТ

  1. Холбоо, Клубын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  2. Чуулганд оролцох төлөөлөгчийг томилсон Удирдах зөвлөлийн хурлын тогтоол;
  3. Цээж зураг.

Мандатыг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 01-р сарын 20-ны 18:00 цагийн дотор info@mnmf.org.mn цахим хаягт ирүүлнэ.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАРГСААЛТ

  1. АНКЕТ;
  2. Дээд боловсролын дипломын хуулбар;
  3. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа болон байсаныг нотлох албан газрын тодорхойлолт;
  4. Гадаад хэлний мэдлэгийг баталгаажуулсан сертификат, эсхүл гадаадад сургууль төгссөн дипломын хуулбар;
  5. Сонгуульт ажлын хугацаанд хэрэгжүүлэх ажлын мөрийн хөтөлбөр

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАРГСААЛТ

  1. АНКЕТ;
  2. Дээд боловсролын дипломын хуулбар;
  3. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа болон байсаныг нотлох албан газрын тодорхойлолт;
  4. Гадаад хэлний мэдлэгийг баталгаажуулсан сертификат, эсхүл гадаадад сургууль төгссөн дипломын хуулбар;

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАРГСААЛТ

  1. АНКЕТ;
  2. Дээд боловсролын дипломын хуулбар;
  3. ТББ-д ажиллаж байгаа болон байсаныг нотлох албан газрын тодорхойлолт;

Дээрх бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 01-р сарын 18-ны 18:00 цагийн дотор info@mnmf.org.mn цахим хаягт ирүүлнэ.

Leave a Reply