Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

ОЛОН УЛСЫН УУЛЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АСАМБЛЕЙД ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ

2015 оны 10-р сарын 23-25-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Уулчдын Холбоо /ОУУХ/-ны Ерөнхий Асамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлөн дэд Ерөнхийлөгч Б.Золжаргал амжилттай оролцоод ирлээ.

Энэ жилийн Ерөнхий Асамблейг Солонгосын Уулын Спортын Холбоо /Korean Alpine Federation/ эх орондоо маш өндөр зохион байгуулалттайгаар өндөр дээд хэмжээнд хийж амжилттай өндөрлөлөө.

2015 оны 10-р сарын 23. Чуулганы өдөр

804592_913671192002650_198035761_n

Ассамблейд БНСУ-ын Олимпын Хорооны Ерөнхийлөгч KIM JUONG-haeng, the North Face Korea компанийн Ерөнхийлөгч SUNG Kihak хүндэт зочноор биечлэн ирж үг хэлж, Cөүл хотын дарга видео мэндчилгээ илгээснээр 2015 оны 10-р сарын 23-ны өглөө эхэлсэн билээ. Үүний дараагаар зохион байгуулагч Солонгосын Уулын Спортын Холбооны Ерөнхийлөгч LEE Injeong, ОУУХ-ны Ерөнхийлөгч Frits Vrijlandt нар хурлыг даргалан эхлүүлэв.

12030368_933298100073398_4241083613858531485_o

Асамблейд нийт 43 орны 140 гаруй зочид төлөөлөгчид оролцсоноос 43 нь бүрэн эрхтэй /full member/ буюу саналын эрхтэйгээр оролцон ба МУҮХ 2010 оноос хойш бүрэн эрхт гишүүнээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тул саналын эрхтэйгээр оролцлоо. ХБНГУ болон Австрийн уулын холбоод энэ удаагийн чуулганд оролцохгүйгээ албан ёсоор илэрхийлсэн нь одоогийн ОУУХ-ны удирдлагуудын явуулж буй зарим нэг бодлоготой санал нэгдэхгүй байгаатай холбоотой аж.

Хурлаар дараах зүйлсийг хэлэлцсэн бөгөөд товч сийрүүлвэл:

1. 2014 оны АНУ-ын Аризоны мужийн Флагстаф хотод болсон Ерөнхий Асамблейн протоколыг батлав

2. ОУУХ-ны Ерөнхийлөгч Фритз Врижландтын тайлан

president_reportОУУХ-ны үндсэн чиг үүргүүдийн нэг болох уулын спорт болон авиралтуудыг нэгдсэн стандарттай болгож гишүүн байгууллагуудад чиглэл, зөвлөмж өгөх явдал бөгөөд ОУУХ-ны Уулын авиралтын хороо /Mountaineering commission/-ны Сургалтын стандартын дэд хороо /Training Standard Panel/нь Petzl Foundation-ны дэмжлэгтэйгээр гишүүн байгууллагууддаа зориулсан нилээд хэдэн стандартуудыг батлан амжилттай ажиллаж байгаа, мөн Японы Уулын Спортын Холбоо /Japan Mountaineering Association/, Японы Ажилчдын Уулын Спортын Холбоо /Japan Workers Alpine Federation/, Японы Уулын Аврах Байгууллага нартай хамтран дэлхий даяар нийт ууланд гарсан, гарч буй уулын ослын нэгдсэн мэдээллийн сантай болохоор статистик мэдээллийг цуглуулан ажиллаж байгаа тухай тайландаа дурьдлаа. Мөн түүнчлэн, ОУУХ-нд шинээр гишүүн байгууллага болон элсэх гэсэн олон хүсэлтүүд ирж байгаагаас Азийн орнуудаас түлхүү байгааг онцлон тэмдэглэж байв. 2015 он бол Мөсөнд авиралтын төрлийн хувьд түүхэндээ хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан жил байсан ба энэ төрөл нь Өвлийн олимпод ороход бүх гишүүдийн хүчин чармайлт хэрэгтэй байгааг мөн уриалсан болно.

3. ОУУХ-ны төв оффисын буюу гүйцэтгэх багийн тайлан

Оффисын ажилчдын орон тоо 2014 оны 11-р сараас хойш тогтмол байгаа, өнөөдрийн байдлаар бүтэц дараах зурганд үзүүлсэн байдалтай үйл ажиллагаа явуулж байна.

office_report

office_staff

4. ОУУХ-ны Маркетинг, харилцаа холбооны багийн тайлан

ОУУХ нь 2015 онд уулын спортыг болон Холбооны үйл ажиллагааг хэрхэн сурталчилан, судалгаа шинжилгээ хийн ажилласан тухайгаа багийн удирдагч ОУУХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Томас Кехр тайлагналаа.

Ивээн тэтгэлт

Тэрээр энэ жил ивээн тэтгэгч байгууллага хайж олох, санал тавих тал дээр нийлээдгүй хүчин чармайлт гаргаж ажилласан ба ОУУХ-ны ивээн тэтгэлтийн орлого нийт орлогын 30 орчим хувийг эзэлж байна гэлээ.  2016 онд 2 шинэ болон 1 хуучин ивээн тэтгэгчтэй ажиллана.

the-northface-logothe North Face Korea компани ОУУХ-той 2013 оноос хойш Мөсөнд авиралтын төрлийн албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байна.

 

 

 

 

 

 

th

2016 онд шинээр гэрээ байгуулан ивээн тэтгэгчээр ажиллах брэнд бол АНУ-ын аялалын гуталны брэнд болох KEEN “RESPECT THE MOUNTAIN” буюу “УУЛАА ХАЙРЛАЯ” уриатайгаар нийт 100,000 Еврогийн ивээн тэтгэлтийн гэрээтэйгээр хамтран ажиллахаар болсон байна.

UntitledМөн ОУУХ-ны түүхэн дэх хамгийн анхны Медиа спонсороор БНСУ-ын MOUNTAIN TV ажиллахаар сонгогдлоо. Энэхүү телевиз нь дэлхий даяар тойрон зохиогдох бүх Мөсөнд авиралтын тэмцээнүүдийг онцгой эрхтэйгээр сурвалжлах ба энэхүү контентоо бусад арилжааны телевизэд борлуулсанаас олох орлогыг ОУУХ-той тэнцүү хуваах юм.

Сошиал медиа

Facebook хуудас – 12,000 гаруй Like, Twitter хаяг – 10,000 гаруй дагагчтай ба Мөсөнд авиралтын цуврал тэмцээнүүдийн үеэр оруулсан мэдээлэлүүд 600,000 гаруй хүнд хүрдэг.

Хэвлэл

2015 онд 55 гаруй нийтлэл ном, сонин, сэтгүүлд нийтлэгдсэн.

Вэб сайт

www.theuiaa.org вэб сайтны хөгжүүлэлтийг улам идэвхжүүлэхээр ажиллаж байна.

5. Гишүүнчлэлийн асуудлууд

Энэхүү хэсэгт Азарбейжаны 2 Холбооны үйл ажиллагааны тайланг сонсож нийт гишүүдийн олонхийн саналаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гишүүн болох FAIREX /Air and Extreme Sports Federation/-ийг бүрэн эрхтэй гишүүнээр сонгож, AAF /Azerbaijan Alpine Federation/-ыг дэд гишүүнээр сонгов. Мөн Индонезийн Уулын Спортын Холбооны шинэ гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар бүрэн эрхт гишүүнээр батлав.

Мөн 2014 ба 2015 онд гишүүнчлэлийн хураамж төлөөгүй гишүүдийг зарлаж гишүүнчлэлийн хураамжийг яаралтай төлж барагдуулах талаар сануулав. Хэрэв 2 жил дарааллан гишүүнчлэлийн хураамжийг төлөөгүй тохиолдолд ОУУХ-оос автоматаар хасдаг байхаар шийдэж батлав.

6. ОУУХ-ны Стратеги төлөвлөгөө

ОУУХ-ны хамгийн анхны Стратеги төлөвлөгөө 2012 оны Ерөнхий Асамблейгаар батлагдаж байсан ба зарим нэг биелэгдэшгүй болон хэмжигдэшгүй зорилго, зорилтууд дээр 2014 оны 10-р сарын Ерөнхий Асамблейгаар өөрчлөлт оруулан шинэчлэн найруулж байсан байна. Харин тухайн төлөвлөгөө нь 2012-2016 оны хооронд 4 жилийн хугацаанд хийгдсэн бөгөөд одоо 2016-2020 оны төлөвлөгөөг боловсруулан ирэх жилийн чуулганаар батлуулах шаардлагатай байгаа тухай дэд ерөнхийлөгч Питер Фааркаш тайлагналаа. Тэрээр хамгийн чухал нь дараагийн төлөвлөгөө нь SMART буюу Тодорхой, Хэмжигдэхүйц, Биелэгдэхүйц, Бодитой, Цаг хугацаатай байх гэсэн зарчмыг баримтлан боловсруулах шаардлагатай, мөн үүнийг хэн? Хэрхэн? Яаж? Хийх тал дээр тусламж хэрэгтэй байгаагаа онцлон тэмдэглэж байв.

2016-2020 оны Стратеги Төлөвлөгөөг ирэх оны 10-р сарын чуулганаар батална.

7. ОУУХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулах тухай

Холбооны дүрмэнд бага зэрэг үгийн утга, засаглалын хувьд ямар байгууллага байх тухай тодотгож хэдэн өгүүлбэр нэмэгдсэн ба зарим нэг нэр томъёонд өөрчлөлт оруулсан болно.

8. Санхүү ба төсөв

2015 оны санхүүгийн тайланг хэлэлцэн 2016 оны төсөвийг гишүүдийн олонхийн саналаар дараах хүснэгтэнд үзүүлсэн байдлаар баталлаа.

UIAA Finance report

9. Олон Улсын Скайраннингийн Холбоог Нэгжийн гишүүнээр элсүүлэх тухай

IFCОлон Улсын Скайраннингийн Холбоо нь ОУУХ-ны нэгжийн гишүүн /unit member/ болох асуудлыг хэлэлцэн ОУСХ-ны тайланг сонслоо. Энэхүү холбоо нь 1995 онд Италийн Биелла хотод байгуулагдаж улмаар хүндрэлийн зэрэг нь II-аас хэтрэхгүй 2000 метрээс өндөр, өгсүүрийн налуу нь 30 хэмээс хэтрэхгүй ууланд гүйх ба түүнтэй ижил төстэй арга хэмжээнүүдийг зохион байгуулж, удирдан чиглүүлэх зорилготой байхаар тодорхойлогддог юм байна.

Энэхүү Холбоо нь ОУУХ-ны бүхий л дүрэм, бодлого, чиглэлийг хүндэтгэн хамтран ажиллаж 2016 оны 1-р сарын 1-ээс хамтын ажиллагаа нь албан ёсоор эхэлнэ.

10. ОУУХ-ны бүх хороодын үйл ажиллагааны тайлангууд

  • Аюулгүй ажиллагааны хороо
  • Аялал болон орон нутагт нэвтрэх хороо
  • Эрүүл мэндийн хороо
  • Уулын авиралтын хороо /Эрх зүйн зөвлөх дэд хороо, Сургалтын стандартын дэд хороо, Уламжлалт авиралтын дэд хороо/
  • Байгаль орчин, уул усыг хамгаалах хороо
  • Аюулгүй ажиллагааны хороо
  • Залуучуудын хороо
  • Мөсөнд авиралтын хороо /тэмцээн
  • Анти-допингийн хороо
  • Ёс зүйн хороо

11. Сонгууль

Одоогоор ОУУХ-ны Удирдах Зөвлөлд 6 гишүүн байгаагаас 5 нь Европ, 1 нь АНУ-ын иргэн байгаа, харин Ази тивээс 1 гишүүн байх орон тоо гаргасан ба энэхүү орон тоон дээр нэр дэвшсэн Энэтхэгийн Уулын Спортын Холбооны Colonel HS Chuahan-ны эсрэг зарим нэг Азийн орнуудын төлөөллөөс эсэргүүцэлтэй тулгарсаны үндсэн дээр нэр дэвшигч нэрээ татаж авав.

Үүний дараагаар Менежментийн хороонд Японы Уулын Спортын Холбоог төлөөлж байсан Kanzaki-г шинэ ерөнхийлөгч Kuniaki Yagihara-аар сольж батлав.

12. Дараагийн Ерөнхий Асамблейн товыг тогтоох

2014 оны Ерөнхий Асамблейгаар 2016 оны Ерөнхий Асамблей Итали улсын Бриксен хотод зохион байгуулагдана.

Харин энэ чуулганаар 2017 оны Ерөнхий Асамблейг Ираны Тегеран улсад зохион байгуулахаар Ираны Уулын Спортын Холбооны тавьсан саналыг үндэслэн бүх гишүүдийн саналаар шийдвэрлэлээ.

12186852_10153700772589085_7965588555920806455_o

2015 оны 10-р сарын 24-нд бусад орны гишүүдийн хамтаар Букансан ууланд хаданд авиралт, алхалтанд оролцов.

12122590_10153307164187746_3422412348789989137_n

2015 оны 10-р сарын 25-ны өдөр. Азийн Уулчдын Холбооны Ерөнхий Асамблей

logo

ОУУХ-ны Ерөнхий Асамблейд оролцох ажлын томилолтын үеэр Азийн Уулчдын Холбооны Ерөнхий Асамблей зэрэг чуулсан бөгөөд Монголын Уулчдын Үндэсний Холбооны зүгээс энэхүү чуулганд оролцох мөн завшаан тохиож амжилттай оролцлоо.

12179021_913670915336011_881702920_n

Азийн Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоо элсэх нь манай холбооны хувьд Азийн бусад орнуудын ижил төстэй байгууллага хэрхэн үйл ажиллагаа явуулдаг тал дээр туршлага судлах, хамтран ажиллах, хамтран арга хэмжээ зохион байгуулах, тэднээс суралцах зэрэг олон ач холбогдолтой гэж үзэн үндэсний хэмжээний, Монгол улсын Эрүүл Мэнд, Спортын яаманд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын Үндэсний Олимпын Хорооны гишүүний хувьд элсэх нь зүйтэй хэмээн үзэж эхний шатанд ажиглагч гишүүнээр элсэхээр хүсэлтээ өглөө.

Хүсэлтийг маш нааштайгаар хүлээн авч дараагийн Менежментийн хорооны хурлаар шийдвэрлэхээр боллоо.

Нийтлэлийг бичсэн: Б.Золжаргал, МУҮХолбооны дэд ерөнхийлөгч

2015 оны 11-р сарын 09

Leave a Reply