Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

Олон Улсын Уулчдын Холбооны Дэд Ерөнхийлөгчийн айлчлал

Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-ны урилгаар Олон Улсын Уулчдын Холбооны дэд ерөнхийлөгч ноён Питер Фааркаш 2015 оны 10-р сарын 14-19-ний хооронд ажлын айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын гол зорилго нь Монгол оронд уулын спорт болон түүний төрлүүдийн хөгжлийг МУҮХ-ны зүгээс танилцуулах, ОУУХ-той хамтран ажиллах хөтөлбөр, арга хэмжээг нарийвчлан хэлэлцэж санал солилцох явдал юм.

12109141_1665390117032540_5643670044284143080_n

Айчлалын хөтөлбөрт Монголын уулчдын гурван үеийн төлөөлөлтэй болон хот,хөдөө орон нутгийн уул, явган аялалын клубүүдийн төлөөлөгчтэй уулзалт хийх, УБ хотод үйл ажиллагаа явуулж буй спорт авиралтын бэлтгэлийн хана, Тэрэлж дэх хаданд авиралтын замыг газар дээр нь очиж үзэх, манай улсын тамирчидаас үзүүлэх авиралт хийх, Богд хан уулын Цэцээ гүн оргилд хамтарсан алхалт хийх, Монголын Үндэсний Олимпийн хороо, Эрүүл мэнд, спортын яам, Монгол-Унгарын Парламентийн бүлгэмийн төлөөлөлтэй хийх уулзалт зэрэг олон арга хэмжээ багтсан байлаа.

Эхний өдөр П.Фааркаш Монголын Олимпын Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нартай уулзасан ба уулзалтын үр дүнд уулын спортын төрөл болох Мөсөнд авиралтын төрлийн өвлийн олимпод орох өндөр магадлалтай байгаа тухай, энэ төрлийн олон улсын чанартай арга хэмжээг аль болох олон хийх шаардлагатай байгаа тухай, МОХ-оос уулын спортыг хөгжүүлэхэд өөрсдийн зүгээс боломжит бүхий л талаар хамтран ажиллаж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

1609923_1665391703699048_6260567389762845012_n

12079069_1665390260365859_755926491704989723_n

12088481_1665390680365817_3580700218728128951_n

Энэхүү өдөр Улаанбаатар хотод одоогоор үйл ажиллагаа явуулж буй спорт авиралтын хана болох Зайсан Голден Вилл спорт цогцолборын авиралтын хана, МУБИС дээр байрлах АНУ-ын Алекс Лоувын сангаас тусламжаар барьж өгсөн авиралтын хана зэрэгтэй танилцаж тамирчид үзүүлэх авиралтыг тус тус хийж үзүүллээ.

11224618_1665393297032222_9069850148873771340_n

12088512_1665393070365578_6947626841324609105_n

12105907_1665399073698311_3980171467836908190_n

12107275_1665393147032237_5059977078683082900_n

Мөн өдөр МОХ-ны байранд Монголын уулчдын 3 үеийн төлөөлөлтэй уулзалт хийж чөлөөтэй санал солилцсон ба энэ үеэр МУҮХ-ны дэд ерөнхийлөгч Б.Золжаргал МУҮХ-ны 60 жилийн түүх, холбооны өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, цаашдын хэтийн хандлага, хийгдэж буй ажлуудын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийсэн билээ.

12088557_1665393003698918_7433900298544963804_n

12096364_1665392543698964_1723316868691768775_n

12115484_1665392643698954_6069817824132710148_n

12115937_1665392840365601_6509199062481531491_n

Дараагийн өдөр Гадаад Хэргийн Яамны хурлын танхимд Монголын уулын спортын төлөөллүүд болох салбар холбоо, клубууд, орон нутгийн уулчдын удирдлагуудаас бүрдсэн 50 орчим хүмүүст  ОУУХ-ны зорилго, үйл ажиллагаа, бодлого, стратеги төлөвлөгөө зэрэг талаар бүтэн танилцуулга хийж асуултад хариулсанаар ОУУХ хэрхэн ажилладаг, яаж нягт хамтран ажиллавал бид Уулын спортыг Монголд зохистой, хүртээмжтэй хамтран ажиллах тухай мэдээлэлийг олж авсан юм.

12088537_1666001360304749_8209440331457968342_n

12105857_1666001336971418_1019865837695070786_n

12079170_1666001340304751_912014756733515239_n

П.Фааркаш Богд Хан уулын ноён оргил Цэцээ Гүнрүү алхалт хийж Монголын үзэсгэлэнт байгаль, уул нуруудын тогтоц, онцлог шинж чанарын тухай мэдээлэл олж авчээ.

IMG_2373

IMG_2377

IMG_2384

IMG_2431

Мөн амралтын өдөр Тэрэлжийн Тусгай хамгаалалттай газар нутагт орших хадтай танилцан хаданд авиралт Монгол улсад хөгжин цэцэглэн маш их боломж байгааг онцлон тэмдэглэхээс гадна өөрийн биеээр урд онуудын Хаданд авиралтын УАШТ зохиогдож байсан замуудаар авирч үзсэн юм. Тэрээр авирч үзсэнийхээ дараа тухайн замуудыг ОУУХ-ны замын ангиллаар ангилахыг санал болгосон ба өөрийн авирсан замуудад ОУ-ын ангиллаар 6 болон 6+ гэсэн ангиллуудыг санал болгож байлаа.

Айлчлалын хамгийн сүүлийн өдөр УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын Парламентийн бүлгэмийн дарга Ж.Батзандан ОУУХ-ны дэд ерөнхийлөгч ноён П.Фааркашийг 19.Х-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

ОУУХ-ны үйл ажиллагааны талаар болон Монгол,Унгар хоёр улсын спортын салбарын тухайлбал уулын спортын чиглэлд хамтарч ажиллаж ирсэн түүх, уламжлал болон цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол-Унгарын Парламентийн бүлгэмийн зүгээс ОУУХ-ны болон хоёр орны уулчдын үндэсний холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтанд МУҮХ-ны дэд ерөнхийлөгч А.Батсүх, МУҮХ-ны зөвлөх,ОУУХ-ны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нар байлцав.

12088523_1666338350271050_1640995662541526363_n

12144770_1666338330271052_5118906280350759130_n

12108294_1666338333604385_4584212425745672997_n

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба ОУУХ-ны дэд ерөнхийлөгч ноён П.Фааркашийг мөн өдөр ЭМСЯ-ны байранд хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалт нь Монголын төрийн албаны бодлого боловсруулагч байгууллагатай ОУУХ-ны болон МУҮХ-ны үйл ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцох цаашид үр ашигтай хамтран ажиллахад чухал алхам боллоо.

ОУУХ-ны зүгээс Өвлийн Олимпийн хөтөлбөрт мөсөнд авиралтын спортын төрлийг багтаах талаар өрнүүлж буй үйл ажиллагааны талаар болон МУҮХ-ны үйл ажиллагаатай газар дээр танилцсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.

Монголд ирэх ондОУУХ-ны шугамаар залуучуудын сургалт-цугларалт зохиох талаар судалж буйгаа илэрхийллээ.

МУҮХ-ны урилгаар зохиогдож буй энэхүү айлчлал нь ОУУХ-ны гишүүн бусад үндэсний холбоодод үлгэр дууриал болохуйц үйл явдал болж буйг тодруулбал, зөвхөн албан ёсны хурал зөвлөгөөн, тэмцээн уралдааны үеэр төдийгүй гишүүн орны үндэсний холбоодтой хоёр талын уулзалтыг санаачлан зохиож байх нь шинэлэг бөгөөд илүү үр ашигтай хэлбэр мөн болохыг онцлон тэмдэглэв.

ЭМСЯ-ны зүгээс ОУУХ ба МУҮХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Уулзалтанд ЭМСЯ-ны холбогдох газар,хэлтэсийн удирдлагууд, Биеийн тамир,спортын хөгжлийн төвийн төлөөлөл,МУҮХ-ны дэд ерөнхийлөгч А.Батсүх,Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан,Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Батжаргал, МУГТ Б.Гангаамаа, Б.Батсүх, МУҮХ-ны зөвлөх О.Батсайхан нар оролцлоо.

995635_1666338540271031_8476824045269812449_n

12088309_1666338560271029_4311144793761555367_n

12105742_1666338683604350_7600231123608592_n

2015.10.20

Нүүр хуудасруу буцах

Leave a Reply