Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

ТАЛАРХАЛ

Монголын уулчдын цугларалт авиралт” Альпинад 2015″ өндөр уулын авиралтын Улсын аварга шалгаруулах 2-р тэмцээн Ховд аймгийн Цамбагарав хайрханд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж,ивээн тэтгэсэн Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан танд болон таны хамт олонд,Зохион байгуулах хорооны хамт олон,нийт Ховдчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж,эрүүл энх,ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэнийг минь цаст цагаан уул ивээх болтугай.

Монголын Уулчдын Үндэсний Холбоо
Монголын нийт уулчид

2015.06.15 Цамбагарав

Leave a Reply