Мэдээ, Мэдээлэл

Монголын Уулчдын Үндэсний Холбоо

Монголын уулчид Хойд Америк тивийн ноён оргилд гарлаа

Монгол Улсын уулчдын баг Хойд Америк тивийн ноён оргил МакКинли /д.т.д 6,194м/ оргилд орон нутгийн цагаар 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 15.40 буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09.40 минутад төрийн далбаагаа мандууллаа.

Багийн бүрэлдэхүүнд:

МУГТ, ОУХМ, багийн ахлагч, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Гангаамаа, ОУХМ, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны тэргүүн Д.Батжаргал, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар багтжээ.

8da5ea_2_x800

Энэ удаагийн авиралтын нэг онцлог нь манай улсын уулчдаас тус оргилд амжилттай гарсан анхны бие даасан багийн авиралт байлаа.

Мөн МУГТ,ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар нь МакКинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид боллоо.

Өмнө нь МУГТ, ОУХМ Д.Өсөхбаяр тус оргилд анхлан амжилттай гарсан түүхтэй аж.

Дашрамд дурьдахад МакКинли буюу Денали оргил нь дотоод, гадаадын уулчдын хүрээнд чансаа өндөртэйд тооцогддог бөгөөд уулын бэл дэх баазаас оргилд хүрэхийн тулд далайн түвшнээс дээш 5,500 метр өндрийн цэвэр зөрүүг давж гардаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

1d8215_1_x800

А.Батсүх

Leave a Reply